
Өнгөрсөн
лхагва гаригт ахлах сургуулиа төгсч, гэрчилгээгээ авсан 25 настай
дуучин Дрейк маргааш нь жижиг хотод тоглолтод оролцсон байна. Тэрээр
цугласан олонд сэтгэл нь хөдөлсөн байдалтайгаар “Би ахлах сургуулийнхаа
гэрчилгээг авчихсан” хэмээн хэлжээ.

Өнгөрсөн лхагва гаригт ахлах сургуулиа төгсч, гэрчилгээгээ авсан 25 настай дуучин Дрейк маргааш нь жижиг хотод тоглолтод оролцсон байна. Тэрээр цугласан олонд сэтгэл нь хөдөлсөн байдалтайгаар “Би ахлах сургуулийнхаа гэрчилгээг авчихсан” хэмээн хэлжээ.
Дуучин залуу гэрчилгээгээ авсан оройгоо өөрийн твиттертээ төгсөлтийн шалгалтуудаа 97А, 88B үнэлгээтэй өгснөө бичжээ.
Грэммийн шагналд нэр дэвшсэн Канадын дуучин олон жил сургуулиа хаясан юм. Харин Canada.com сайт 15 насандаа сургуулиа хаясан Дрейк ахлах сургууль төгсөөгүй, сургуульд хэдхэн хоног суусан хэмээн бичжээ.
Харин Дрейк “Миний ээж тэр үед өвчтэй байсан. Манайх ядуу байсан учраас сургуулиасаа гарахаас өөр аргагүй байсан” хэмээн хэлжээ.
Сэтгэгдэл (1)