2019 оноос эхлэн Архангай, Булган, Төв аймгийн нутгаар дамжин, 40 удаагийн үйлдлээр үхэр, адуу зэрэг 465 тооны бод малыг хулгайлж, нядалсан байж болзошгүй иргэн Л гэгчийг баривчилж, Булган, Архангай, Төв аймгийн аймгийн цагдаагийн газраас хамтран шалгалт явуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухай иргэн нь бусадтай бүлэглэн, хуйвалдаж, “Эмээлт”, “Дэнжийн 1000” зэрэг захуудын махны ченж “С”, “Б”, “Х” нарт мал, махаа худалдан борлуулж, иргэдэд 1.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл (1)