Орон нутгийн ИТХ-ын сонгууль хаяанд ирлээ. Аймаг, сум, дүүргийн сонгуулийн тойргийн хороо хуулийн хугацаанд нэр дэвшигчдийг бүртгэн олон нийтэд зарлах ёстой. Энэ дагуу Өмнөговь аймгийн сонгуулийн хороо аймгийн ИТХ-д нэр дэвшигчдийг бүртгэн нэр дэвших болзол хангасан иргэдийг зарлажээ. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Өмнөговь аймгийн ИТХ-ын 33 суудлын төлөө 105 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон байна. Намын жагсаалтын хувьд МАН болон АН 33, МАХН 18, ИЗНН 8, МҮАН 7 нэр дэвшигчийн нэрсийг эрэмбэлсэн байна. Нэр дэвших болзол хангасан иргэдийн 15% буюу 24 нь эмэгтэй, 85 % буюу 81 нь эрэгтэй нэр дэвшигчид байгаа юм байна.

Сэтгэгдэл (7)