зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын жагсаалыг тойрсон УИХ-ын гишүүдийн хөгжилтэй явдлаас...

2012-10-20
0
ЖИРГЭХ
Энэ долоо хамгийн онцлон үйл явдал МАН-ын жагсаал байлаа. Хэзээ ч уриа лоозон барин, жагсана тэмцэнэ хэмээн төсөөлж байгаагүй МАН-ын удирдлагууд чуулганы танхимыг хаан, МАН-ын гишүүд дэмжигчид Төрийн ордны гадна талыг бүчин хоёр өдөр жагсав.
    манЭнэ долоо хамгийн онцлон үйл явдал МАН-ын жагсаал байлаа. Хэзээ ч уриа лоозон барин, жагсана тэмцэнэ хэмээн төсөөлж байгаагүй МАН-ын удирдлагууд чуулганы танхимыг хаан, МАН-ын гишүүд дэмжигчид Төрийн ордны гадна талыг бүчин хоёр өдөр жагсав. Тэд СЕХ Өвөрхангай аймгийн аравдугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн, ийнхүү жагсаал зохион байгуулаад байгаа юм. Энэ сарын 18-наас буюу өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн жагссан МАН-ын жагсаал хөгтэй, хөгжилтэй, хачирхалтай үйл явдлыг араасаа дагуулсаар. Ингээд хөгтэй үйл явдлаас 24tsag.mn түүвэрлэн хүргэж байна.

bayrtsogt_jinsen_umdtei
УИХ-ын дэд дарга С.Баярцогт жинсэн өмд, пүүз өмсөн Төрийн ордон орох гэж байгаад баригдав

    Аравдугаар сарын 18. МАН-ынхан Төрийн ордныг бүслэн авч, нэг ч хүнийг Төрийн ордонд оруулахгүй байв. Тиймээс УИХ-ын гишүүд ажилдаа орж чадахгүй, чуулганы ирц бүрдэхгүй байлаа. Харин УИХ-ын дэд дарга С.Баярцогт жинсэн өмд, цагаан пүүз, саравчтай малгай, хар нүдний шилээр өөрийгөө далдлн орох гэж байгаад жагсагчдад баригдсан юм. Хэдийгээр тэрээр жагсагчдад баригдсан ч жинсэн өмд, пүүзтэй орохыг хориглодог Төрийн ордонд нэвтэрч чадсан билээ.

 МАН-ын удир284053_463058833737495_1444425911_n (1)длагууд уриа лоозон барин чуулганы үүдэнд жагсав

Төрийн ордныг бүчин авч, УИХ-ын гишүүдийг Төрийн ордонд оруулахгүй байсан МАН-ын удирдлагууд үдээс хойш Төрийн ордонд жагсаж эхлэв. Тэд “АН-ын СЕХ огцор, Бид ямар нийгэмд амьдарч байна аа, Хууль гууль боллоо” зэрэг лоозон барин зогсож байгаад чуулганы танхимыг хаан жагсаалаа үргэлжлүүлсэн юм.


С.Батболд Ж.Батзандангаас зөвлөгөө авав

   батболд.1 Жагсаал цуглаан хийхдээ гаршсан эрхэм гишүүдийн нэг бол яахын аргагүй Ж.Батзандан. Тиймээс түүнийг чуулганы танхимын үүдэнд ирэхэд Ерөнхий сайд асан С.Батболд “Алив чи бидэнд зөвлөгөө өгөөч, туршлагатай хүн байна даа. Ер нь энд ирээд суучих. Чамд яг тохирно” гэв. Харин үүний хариуд Ж.Батзандан гишүүн “Та нар ямар тухтай газар сууж байна вэ. Би Төрийн ордонд жагсаал хийж үзээгүй л дээ. Ордны гадна 22 удаа жагсаал хийхдээ, хасах 40 градусын хүйтэн зогсдог байлаа. Гэтэл манай нөхдүүд ордонд, ийм халуунд, зөөлөн буйдан дээр суучихсан тав тухтай жагсаж байна” гэлээ.

Хамгийн хошин жиргээг Х.Баттулга сайд тараав

    баттулга_2МАН-ынхныг ийнхүү жагсаж байх үед жиргээчид өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байв. Тухайлбал, “Архи тараалаа тараалаа гэхэд АПУ-гаас давж таарвал гэж, Мөнгө тараалаа тараалаа гэхэд Д.Зоригтоос илүүрхэв л гэж” гэцгээж байлаа. Харин хамгийн хошин жиргээг УИХ-ын гишүүн, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга тараав. Тэрээр “МАН-ын гаруудын жагсаалд зөвлөгөө өгнө... МоАХ... Зөвлөх багү Баасан, Түвдэн, Бат-Үүл, Уянга, Тавхай... Жич төлбөр бэлнээр. Мөн төв талбайд хэн гэндүүлж, гэр барих талаар үзүүлэх сургуулилт хийж өгнө... Мэргэжилтэн багш УИХ-ын гишүүн Ж.Батзандан, босоо Ганбаа нар. МоАХ” гэжээ.

    Л.Гүндалай: Бидний байр солигдчихжээ  9d2c4caed843c6aebig
 
    МАН-ын жагсаалын эхний өдөр үдээс хойш УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай УИХ-ын чуулганы үүдийг таглаад сууж байгаа МАН-ынхан дээр очив. Тэрээр, “Бидний байр ингэж солигдох гэж. Тэр тусмаа Ц.Нямдорж ингээд сууж байгаа нь сонин байна. Яг 10 жилийн өмнө хийж байсан үйлдлийг маань энэ хүмүүс ойлгоогүй байж. 2002 оны намрын чуулганы үеэр би ингэж эсэргүүцэл  илэрхийлж байсан. Түүнийг буруугаар ойлгожээ. Гэхдээ би чуулганы хуралдааныг тасалдуулаагүй. Бусдад саад болоогүй. Би өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлж байсан. Гэтэл энэ хүмүүс миний ардчиллын төлөө тэмцэж байсныг буруугаар ойлгож байсан өнөөдөр харагдаж байна. Тэгсэн хэрнээ өнөөдөр энэ хүмүүс хаалга тэвхлээд суучихжээ. Энэ бол буруу юм. Ардчилал гэдэг чинь зөв юмыг зөвөөр хийхийг хэлдэг юм. Эсэргүүцэл болгон зөв биш шүү. Үр дагавар нь ямар гарахаас эсэргүүцлийн үр дүн гарна. Эдний ингэж чуулганы үйл ажиллагааг хааж боож байгаа нь үр дүнгээ өгөхөөсөө илүүтэй хор хохирол учруулж байна” гэсэн юм.

Л.Гүндалай патентын мөнгө нэхэв

    Тэрээр МАН-ын жагсаалын талаарх үзэл бодлоо ийнхүү илэрхийлснийхээ дараа МАН-ыг патент хулгайллаа хэмээн мөнгө нэхэв. Тэрээр “МАН-ынхныг ингэж суухыг би зөвшөөрөхгүй. Тэд ямар ч төлбөр төлөхгүйгээр миний патентыг хулгайллаа” хэмээн мөнгө нэхэмжлэв.

Сэтгүүлч охидыг хараад зүгээр юм биш үү?

    МАН-ын хоёр өдрийн турш чуулганы үүд хаан суухдаа зүгээр ч суусангүй өөрсдийгөө хөгжөөж суув. Лоозон барин суусан УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Биднийг ингэж суусан биш сэтгүүлч та нарт  бөөн аз болж байна уу. Манай нөхдийн зургийг аваад бай. Аваад бай. Сонин чинь борлогдоно шүү, захиалга ч нэмэгдэнэ” гэв. Харин зарим гишүүд “Сэтгүүлч охидыг хараад зүгээр юм биш үү. Та нар эгнээд зогсооч. Харъя л даа” хэмээн маазарч байлаа.

С.Бямбацогт: Манайхныг дуудаарай
бөхөн
    Чуулганы танхимын үүдэнд жагсаж буй МАН-ын гишүүд өрөө рүүгээ түр орох зуур чуулганы танхимыг тагласан буйданг харах үүрэг С.Бямбацогт гишүүнд ирэв. Тэрээр буйдан, хаалгаа сахихын сацуу телевизэд ярилцлага өгөхөөр болсон юм. Түүнийг яриа өгч байх зуур булангаас Төрийн ордны хамгаалалтын албаныхан хэд хэдээрээ гараад ирэв. Харин энэ үеэр С.Бямбацогт гишүүн “Манайхныг дуудаарай” хэмээн хашгирсан билээ.

    Ийнхүү сонин хачин, хөгжилтэй явдлаар дүүрэн МАН-ын жагсаал цаашид хэрхэн өрнөхийг хүлээх л үлдлээ.
Б.Золбоо



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • гэрэлээ (202.131.235.66)
    нүдний булай нүдний булай
    2012 оны 10 сарын 25 | Хариулах
  • (180.235.179.143)
    MAN iihan icheesei
    2012 оны 10 сарын 24 | Хариулах
  • Жагсагч - Ламжав (203.169.49.8)
    Бид нийтийн эрх ашгийн төлөө жагсаж байсан юм.Гэтэл тэр үеийн төрийн эрх баригчид өнөөдөр инээдтэй эмгэнэлтэй жүжиг тоглож сууна. МАН-ынхан тэртээ тэргүй шүүхээр хууль зөрчсөн нь нотлогдоод шийдэгдчихсэн бүлгийн эрх ашгийн төлөө хууль зөрчигчдийг хууль санаачлагчид болгохоор өмгөөлөн байх ёстой газрынхаа хаалгыг хаачаад зөөлөн буйдан дээр эвшээлдэн төрийн ордныг гадна дотно талаас нь эзлэн төрийн эргэлт хийчээд зөөлөн буйдан дээр эвшээлдэн цалинжиж сууна.Гүндалайг дуурайж бичиг баричаад бид ардчилагчид боллоо, ардчилагчдыг дуурайж жагслаа бид ардчилагчид боллоо гэнээ.Ард түмнийхээ өмнө монгол төрийн нэр сүрийг үнэн гутааж байгаа юм шүү.Өөрсдийгөө хир зэрэг монгол төрийг дээдлэн хүндэлж ирсэнийгээ, монгол төрийн хуулийг хэрхэн үзэж хэрхэн хэрэгжүүлж ирсэнийгээ хэрхэн хянаж ирсэнийгээ тайлагнасан ажиллагаа боллоо гэж Уянга гишүүний дүгнэн хэлсэн нь гайхалтай үнэн дүгнэлт юм байна шүү. Хуулийг гууль болгогчид хэнүүс вэ гэдгийгээ ч нэг нотлов шүү.нотлов.
    2012 оны 10 сарын 24 | Хариулах
  • Жагсагч - Ламжав (203.169.49.8)
    Төрийн ордны хамгаалалтынхан бас биднийг ордон руу дөхүүлэхгүй журамлана.Бид ч өөрсдийгөө тойруулан улаан даавуугаар гортиг татаж жанжны хөшөөний хойд талаас чанга яригчаар шаардлагаа тавьж 5 хоноод шувууны өвчин азид дэлгэрлээ Хятадад ороод ирлээ Монгол руу ирж явна гээд бидэнд тарах шаардлага тавьсанаар бид тараад явж байсан нь Засгийн газрын мулига байлаа. Одоо тэр үеийн төрийн эрх баригчид инээдтэй, эмгэнэлтэй жүжиг тоглож байна.Ардчилсан намын Гүндалайг дуурайгаад бичиг цаас бариад суухаар ардчилагчид болчдог гэнэ шүү. Ардчилалынханыг дуурайгаад жагсахаар л ардчилагчид болчдог гэнээ. Гүндалай бичиг барьж суухдаа УИХ-ын хуралдааныг тасалдуулаагүй юм.Ардчилагчид жагсахдаа төрийн ордныг бүчиж хаагаагүй юм.Газрыг хуулийн дагуу шударгаар өмчлүүлэхийг шаардаж байсан юм.Гүндалай ч, Уянга ч шоронд ачигдаж, газрын төлөө жагсагчид ч,тракторчдын хөдөлгөөнийхөн ч талбай дээрээ бороохойдуулж шорон руу ачигдаж байлаа. Гэхдээ ардчилалын төлөө жагсагчид хууль завхруулагчдыг өмгөөлөн жагсаагүй
    2012 оны 10 сарын 24 | Хариулах
  • Жагсагч (203.169.49.8)
    Биднийг 2003 оны хавар газар өмчлөлийн асуудлаар Сүхбаатарын талбайд хэвтэж байхад хүйтэн байлаа. Гэр хорооллын газрыг эзэмшигчдэд нь өмчлүүлэх, тариаланчдад тариалангийн талбайг нь өмчлүүлэх нь зөв, тэгэхгүй бол гадны хүмүүс монгол хүний нэр дээр тариалангийн талбайг аваад дууслаа гээд суулт хийж байлаа. Хүйтэн байсан тул Төмсний хөвөнтэй хучлага, гэрийн туурга, эсгийг хөдөө аймгуудаас ирсэн бидэнд өгөх гэж Батүүл тэргүүтэй Ардчилсан холбоо,АН-ын гишүүд дэмжигчид их санаа тавина.Цагдаагийн бие бүрэлдэхүүн гэр, дулаалгын материалыг талбай руу оруулахгүй гээд ачиж ирсэн машин тэргийг журамлан оруулах гэсэн зүйлийг хурааж авна.Талбайд машинаар пөхүүлж ирээд бидэнд дуулгахаар бид бөөнөөрөө явж дамжлаад талбай руу хурд хийнэ цагдаа нар талбайг бүсэлсэн байдаг тул тал талаас гүйлдэн булаацалдаж эхэлнэ, заримдаа бид дийлж цементэн талбай дээрээ дэвсэж сууна, заримдаа цагдаа нар хэмх бороохойдон дийлээд хураагаад аваад явдаг байлаа даа.Төрийн ордны хамгаалалтынхан бас биднийг ордон руу дөх
    2012 оны 10 сарын 24 | Хариулах
  • (133.5.11.10)
    Man iin zuwuu hvvhdvvdee. Ardchilsan nam ch bvtehgvi baina shv de
    2012 оны 10 сарын 21 | Хариулах
  • (49.0.148.206)
    unasan boh tug toiroh yosgui ter 2 oligarhyg guiceh mongotei hun mongold baihgui shuu ene deer bol MAN-g demjine
    2012 оны 10 сарын 21 | Хариулах
  • ИРГЭН (122.201.18.183)
    1.өөрсдийгөө илчилсэн пайзнаасаа ич. Шар хувалзнууд 2.Улсын ажил ард түмний ажлаа хий Намын ажил хийгээд байх юм 3.УИХ ын танхим хааж суудаг ямар бүдүүлэг юм бэ эдний хувийн мч юм уу. албадангаар цагдан хориоч эдгээрийг Улсын ажлыг тасалдуулаад
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • (203.194.115.228)
    төсөвийн мөнгө хусах гээд шантаажтай жагсаал хийхчихээд
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • (202.179.10.74)
    Хамгаалалтын албаныхан эд нарт дэр авчирж өгөөч. Дэргүй болохоор унтахад хэцүү байна
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • iPhone5 (49.0.192.170)
    iPhone5 16GB зарна. Хайрцагтайгаа задлаагүй, хар болон цагаан өнгөтэй байна. Nano SIM болгох зааварчилгаа өгнө. Үнэ 1.650.000 Найдвартай. Утас: 91001551
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • зочин (202.179.13.187)
    Суулт хийхдээ хүртэл зөөлөн суудалд тухалдаг овоо муу гарууд шүү. Үнэн голоосоо зөөлөн суудалд дуртай баагийнууд юмдаа
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • (202.179.7.6)
    Õàðèí ãàäàà òàëáàé äýýð õîíõíû äóó ÿâóóëäàã íü ¿íýíõ¿¿ áàëàé, áàéæ áîëøã¿é òýíýãðýë, õîøèí øîãèéí äàìïóóðñàí ¿çýãäýë áàéñàí ø¿¿. Ìîíãîëûí àðä ò¿ìýí òýíýã áèø. Ýíý æ¿æãèé ÷èíü õàðèí õàðààä èíýýæ çàëóóæèõ þì äàà.
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • malnuud (122.201.18.188)
    MAN-mangaruud ugui mun balairchih yumaa bur eleg hushichluu...hoshin shogiinhon uarn buteeldee oruulj toglomoor belen sedev boljee...
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • (182.160.0.143)
    Yostoi neg hoshin shogiin amitad yumdaa nydnii bulainuud
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • (202.179.24.126)
    ЭНЭ ДАЛИЙ АМТАЙ СОДБААТАР, ХУДЛАА ШУДАРГА ЦАРАЙЛСАН БЯМБАЦОГТ 2 БОЛИЙСОЙ. СОДБААТАР ЭХЛЭЭД ТОЛГОЙГОО ЖААХАН ЦЭНЭГЛЭ УИХ ЧИНЬ УХААНТНУУДЫН ӨРСӨЛДӨӨН БАЙХ ЁСТОЙ ШҮҮ, ТЭРНЭЭС ЧАМ ШИГ ДӨНГӨЖ БОСГЫГ НЬ ДАВЧИХААД ЗУЛЗАГАН КОМУНИСТ ЦАРАЙЛААД ЭЛЭЭ ХОШУУ ГАРГАЧИХААД ЯВДАГГҮЙ ЮМ. БЯМБАЦОГТОД ХОВДОД ЗАРЛАГДДАГ ТЕНДЕР БҮХНИЙГ ДҮҮ НАРЫНХАА НЭРЭЭР АВДАГАА ТАЙЛБАРЛА ДАА. ЖААХАН ЮМ УНШ ЯРИА ЧИНЬ ӨВГӨН КОМУНИСТ ШИГ БАЙНА. ХУУЧНЫ СУМЫН БАГИЙН УХУУЛАГЧ ШИГ
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • (202.70.46.202)
    ХҮЧИРХЭГ ГАНЦ ЛИДЕРЭЭ ХАМГААЛЖ ЧАДААГҮЙ УЛС ОДОО ЯАХ Ч БИЛЭЭ ДЭЭ. ХЭСЭГ БУЖИГНАЖ БАЙГААД Л ДАРАГДАНА ДӨӨ ЗАЙЛУУЛ. НЯМДОРЖ, БАЯР МЭТИЙН ДҮР ЭСГЭСЭН МАЛУУДЫГ ДАГААД МӨӨРӨӨД ЯВСАН ЮМ, ТАРХИА АЖИЛЛУУЛДАГ ГАНЦ Ч ЛИДЕРГҮЙ УЛС УДИРДЛАГАГҮЙ ЦЭРГҮҮД ШИГ ДЭМИЙ БУЖИГНАЖ БАЙГААД Л БУУЖ ӨГӨХӨӨС ӨӨР АРГАГҮЙ БОЛНО ДОО. ЗАЙЛУУЛ, ОЛНЫ ДООГ БОЛООД БАЙЖ БАЙГААГ НЬ ХАРАХААР ЭМГЭНЭЛТЭЙ Л БАЙНА. ЦЭРГҮҮД ЧИНЬ ОФИЦЕР ЖАНЖНАА ХАМГААЛЖ АВЧ ҮЛДЭЖ БАЙЖ ӨӨРСДӨӨ АМЬ ГАРДАГ, ТУЛААНДАА Ч ЯЛДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • (210.125.184.70)
    BATTULGA SAID CHN UNGURSUN HEDEN JIL ENE HEDEN JAGSAGCHDIG BUGDIG N SANHUUJULJ BSN HAMGIIN TURSHALAGATI HUN BZD! ARGAGUI UNEN HELJ KK
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • GOOD LUCK MAN! (210.125.184.70)
    Sain bnaa, sain temtsej bs jagsaj eserguutsej surtsgarai ghde irgedee bs bodoroi! Buruu jihsihg togtvol niigemd uneher ayultai
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • Гэр барих (180.235.176.114)
    Төв талбай дээр хэрхэн гэндүүлж гэр барих үзүүлэх сургалтанд бүртгэж байна.
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • Голыг нь олжээ (180.235.176.114)
    Манай Х.Баттулга сайд үнэхээр л голыг нь олж жиргэсэн шүү. Хахахах
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • (49.0.159.204)
    Гүндалай буюу Гүнбалайгаас болгоомжил учир нь засгийн газрыг тараах ээлжит явуулгаа телевизүүдээр хийгээд эхэллээ. Эхлээд МҮАН, МАХН шударга ёсны эвслийг ашиглан тэднийг доромжилж хэлэх хэлэхгүйгээр хэлж засгийн газраас гаргах, тэдний дунд яс хаях хэлбэрийг сонгосон гэнэ. Дараагийн шинэ засгийн газарт орох юм байх.
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • (210.89.232.110)
    hehe zagaatai ch yumaa daa. gehdee MAN iin temtsliig demjij bainaa
    2012 оны 10 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 43 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    2 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 44 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    3 цаг 59 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 6 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК