Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батлав.
Хуулийг төслийг нэгдүгээр сарын 18-нд УИХ-д өргөн мэдүүлж, нэгдүгээр сарын 20-нд эцэслэн баталснаар хамгийн богино хугацаанд батлагдсан хуулийн нэг болгож байна.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр анх өргөн мэдүүлсэн төсөлд зарим өөрчлөлт хийхээр болсон. Тодруулбал, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийн
- 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг “хүнийг заналхийлэх, амиа хорлох, бие махбодод нь гэмтэл учруулахыг уриалсан, сурталчилсан;" гэж,
- 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан;” гэж өөрчлөн найруулах Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.
Түүнчлэн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал дээрх хуулийн төслийн 6.3-т Нийтийн албан тушаалтан хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нийтлэх, түгээхийг хориглоно хэмээснийг хассан гэдгийг мэдэгдэв. Ийнхүү уншигч та бүхэнд уг хуулийн цахим эх хувийг бүрэн эхээр нь танилцуулъя.
1
Сэтгэгдэл (1)