
Үүний дагуу түрээсээр эзэмшүүлж буй байруудыг суллаж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг байршуулах, Нийслэлийн Төр захиргааны байгууллагууд зохион байгуулалтад орж нэг дор төвлөрөх, нэгдсэн данс бүртгэлтэй болох, барилга байгууламжуудын ашиглалт үйлчилгээг нэмэгдүүлэх, сайжруулах, Нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын ажлын орчин нөхцлийг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор нийслэлийн төр захиргааны байруудын нэрийг өөрчлөх шаардлагай болсон гэдгийг мэдээллийн эхэнд дурдаад, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байрлаж буй байр буюу төв ордонг, Нийслэлийн Засаг захиргааны нэгдүгээр байр, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын байрлаж буй “Хангарьд ордонг хоёрдугаар байр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын байрыг гуравдугаар байр, “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийн байрлаж буй байрыг дөрөвдүгээр байр, Нийслэлийн Хүүхдийн төлөө газрын байрлаж буй байрыг тавдугаар байр гэж тус тус нэрлье гэсэн саналыг оруулан хэлэлцүүлэв.
Нийслэлийн Засаг дарга, засаг захиргааны байранд түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлэх тухай хуулийн заалттай ч түрээсийн гэрээгээ зөрчөөгүй, ямар нэг алдаа дутагдал гаргаагүй албан байгууллагыг бид хохироож болохгүй, тэдний эрх ашгийг хүндэтгэн үзэх ёстой гэв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, бид түрээслэгчдийг хүндэтгэн үзэх ёстой ч төрийн ажлыг иргэддээ илүү хүртээмжтэй болгохын тулд, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх шаардлага байгаа.
Тиймээс нийслэлийн төр захиргааны байруудыг зориулалтаар нь ашиглах нь зөв юм. Бид анхан шатны мэдүүлгээ түрээслэгч байгууллагуудад өгсөн. Одоо хуулийн дагуу бүх асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд түрээсийн гэрээний хугацаанд ямар нэг байдлаар зөрчил дутагдал гаргаагүй аж ахуйн нэгж, албан байгууллагуудад нөхөн олговор олгох хэрэгтэй. Хууль, захирамжинд заасан хугацаанд түрээслэгчдийг нүүлгэе. Гэхдээ шаардлагатай гэж гэж үзвэл тэдэнд нөхөн олговор олгох асуудлаар УИХ-д хандах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)