Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжсэн дугуйтай залуус Сүхбаатарын талбай-Саппорогийн тойрог- Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар дугуйтай жагсаал хийсэн байна.Тус жагсаал “Дугуйг бид сонгоно” уриан дор 100 гаруй дугуй сонирхогч Сүхбаатарын талбай-Зүүн дөрвөн зам-25 дугаар эмийн сан-Саппорогийн тойрог- Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар зохион байгуулагдсан байна. Тус үйл ажиллагааг ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхим, “Дугуйн ертөнц” дугуйн дэлгүүр, МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клуб хамтран зохион байгуулжээ. Түүнчлэн уг арга хэмжээг цаашид жил бүр зохион байгуулахаас гадна энэ сарын 28-нд буюу нийслэлийн 373 жилийн ойг тохиолдуулан автомашингүй өдрийг тэмдэглэхээр болжээ.




















































Сэтгэгдэл (2)