Хятадын Синин хотод гал сөнөөх албанд гэр бүлийн хэрүүлээс болоод нэгэн
эр байрныхаа таван давхараас үсрэх гээд байна гэсэн дуудлага иржээ.
Гэтэл нөхөр нь таван давхарынхаа цонхон дээр хоёр ойтой хүүгээ тэврэн
суугаад үсрэхээр айлгаж эхэлжээ. Тиймээс цагдаагийнхан гал сөнөөгчидтэй
хамтран аврах ажиллагаа явуулсан байна.

Хятадын Синин хотод гал сөнөөх албанд гэр бүлийн хэрүүлээс болоод нэгэн эр байрныхаа таван давхараас үсрэх гээд байна гэсэн дуудлага иржээ. Гэтэл нөхөр нь таван давхарынхаа цонхон дээр хоёр ойтой хүүгээ тэврэн суугаад үсрэхээр айлгаж эхэлжээ. Тиймээс цагдаагийнхан гал сөнөөгчидтэй хамтран аврах ажиллагаа явуулсан байна. Газарт хийн дэр суурилуулж, хоёр гал сөнөөгч хажуугийн айлын цонхоор нэвтэрчээ. Энэ үеэр нэг гал сөнөөгч зургаан давхарын цонхоор олсоор доош үсэрч, нөгөө этгээдийг кун-фу хийн тийрч өрөөнд нь оруулснаар амь насыг нь аварсан байна. Ийнхүү амиа хорлогчийг ч бяцхан хүүхдийг ч аварчээ.
Хэрэв та энэ драмын бичлэгийг үзэхийг хүсвэл http://www.ridus.ru/news/48835/ линкэд хандаж сонирхоорой.
Сэтгэгдэл (4)