Өнгөрсөн зургадугаар сард Энэтхэг улсад гуравхан настай охиноо
хүчирхийлж, олныг хиртхийлгэсэн хэрэг гарсан. Хэргийг Энэтхэг дэх
Францын Консулын газар хамтарсан канцлерын даргаар ажилладаг Паска
Мазуриер гэгч үйлдсэн юм.

Өнгөрсөн зургадугаар сард Энэтхэг улсад гуравхан настай охиноо хүчирхийлж, олныг хиртхийлгэсэн хэрэг гарсан. Хэргийг Энэтхэг дэх Францын Консулын газар хамтарсан канцлерын даргаар ажилладаг Паска Мазуриер гэгч үйлдсэн юм. Түүний батлан даалтаар гарах хүсэлтийг Дээд зөвшөөрсөнөөр тэрээр өнгөрсөн долоо хоногт батлан даалтаар суллагджээ. Түүнийг Бангалорт Параппана Агахара хэмээх шоронд хорьж байсан бөгөөд гадаад пасспорт, 100 мянган рупигийн барьцаагаар батлан даалтад гаргасан байна.
Тэрээр Паскал Мазуриер Сужа Жонс хэмээх энэтхэг эмэгтэйтэй гэрлэж, хоёр хүү, нэг охинтой болсон аж. Гэвч гурван настай төрсөн охиноо хүчирхийлсэн нь байна. Өнгөрсөн зургадугаар сарын 13-нд гэрийн эзэгтэйг гадуур гарсан хойгуур Паскал өрөөгөө түгжин охинтойгоо хоёр цаг хамт байсан байна. Энэ сэжигтэй үйлдлийг гэрийн үйлчлэгч эзэгтэйдээ хэлсний дараа охиныг эмнэлэгт үзүүлэхэд хүчирхийлүүлсэн болох нь тогтоогджээ. Хэргийн шүүх хурал болж, Паскал Мазуриерын буруутай эсэхийг тогтоох хүртэл Энэтхэгээс гарахыг хориглоод байгаа юм байна.
Сэтгэгдэл (7)