
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, говийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.