“Эрдэнэс Монгол” ХХК ажлын байрны нөөцийн болон нээлттэй сонгон шалгаруулалтын явцыг мэдээлж, мэдээлэл өглөө. Энэ үеэр МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш Г.Давааням мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сорилго болон ярилцлагын шатанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Бид шууд болон шууд бусаар хянаж байгаа. Шууд гэдэг нь ярилцлагыг сонсоод агуулгыг хянах, үнэлэлт, дүгнэлт өгөх боломжоор хангагдсан.
Шууд бус гэдэг нь ярилцлагын танхимуудыг зайнаас төхөөрөмжөөр дамжуулан сонсох боломжтой. Хуваагдаж суугаад сонсоод явж байна.
Хоёр зүйл дээр нэлээн анхаарч байна уу гэж харлаа. Энэ шалгалтын зорилго нь шударгаар, нээлттэй, өргөн хүрээнд сонгон шалгаруулалт зохион байгуулаад хамгийн шилдэг боловсон хүчнийг шалгаруулж авах. Тийм учраас үндсэн ажлын хэсэгтэй адил энэ зорилгыг хэрэгжүүлэхийг дэмжих чиглэлээр ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун