
Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн бага хүү Хамис өнөөдөр Бан Валид хотод буудалцааны үеэр нас барсан тухай Египтийн хэвлэлүүд мэдээлжээ. Түүнийг нас барсан гэдгийг Ливийн Үндэсний Ерөнхий Консулын төлөөлөгч мэдэгдсэн бөгөөд цогцсыг нь Мистара хотод аваачжээ. Өмнө нь Каддафийн бага хүүг нас барсан гэж байсан ч амьд байгааг нь батлах зарим нэг мэдээлэл ирсээр байсан юм. 29 настай Хамис нь аавынхаа 32-р бригад нэртэй нууц бүлэглэлийг удирдаж байсан аж. Харин түүний ах Сайф одоо Ливийн шоронд хоригдож байгаа билээ.