Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Эдийн засаг хөгжлийн яамны харъяа Хөрөнгө оруулалт худалдааны агентлагийг байгуулах шийдвэрийг гаргалаа. Энэ агентлаг хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Монгол Улсад хөрөнгө оруулалтын сурталчлах, худалдааг нэмэгдүүлэг, эдийн засгийг төрөлжүүлэх зорилготой.
Хоёрдугаарт, эдийн засгийн мэдээллүүдийг хүргэе. Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4,5 хувиар өссөн гэдэг сайн мэдээг Үндэсний статистикийн холбоо мэдээллээ. Дэлхийн эдийн засаг өсөх тооцоолол гарсан. Энэ нь манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх байх хэмээн өөдрөг үзүүлэлттэй байна.
Валютын нөөц гурван тэрбум 560 сая ам.доллар буюу өнгөрсөн оны сүүл үеийнхээс сайжирсан байна. Монгол Улсын экспортын гол нэр төрлийн бараа болох алт, нүүрсний үнэ сайн байгаа. Монгол Улсын валютын нөөц сайжрах үзүүлэлттэй байгаа" гэв.
Д.Батчулуун