Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Б.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гарааны компани болон технологи дамжуулах төв, хамтын оффисын зохицуулалтыг шинэ шатанд гаргах шаардлага байна хэмээн Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдвэр гаргалаа. Өнгөрсөн хугацаанд гарааны бизнесийг дамжиж олон ажил хийсэн. Гэсэн ч дэмжлэг авсан гарааны компаниуд дараагийн шатандаа гарч чадахгүй байна. Ийм нөхцөл байдал үүсэн учраас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамтын оффисуудаар дамжиж гарааны комданиуд дээр хийгдэж буй инновюац бүтээгдэхүүн, патентууд үйлдвэрд нэвтэрдэг тогтолцоо руу орох шаардлагатай юм байна хэмээн үзсэн.
Сүүлийн 30 жилд Монгол Улсын хөгжил дэвшил саад тотгор учруулж байсан зургаан хүчин зүйлийг тодорхойлоод зургаан эдийн засгийн бодлого тодорхойлсон. Дараагийн сэргэлтийн гол хөшүүрэг бол шинжлэх ухаан, технологийн сэргэлт байх юм хэмээн Ерөнхий сайд өөрөө тодорхойлсон.
Тиймээс ажлын хэсэг байгуулж, 2030-2040 оны шинжлэх ухаан, технологийн сэргэлтийн бодлогыг боловсруулж, танилцуулах үүрэг даалгаврыг өглөө.
Оюуны багтаамж шингэсэн эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг бий болгох зайлшгүй шаардлага байна. Эрдэм шинжилгээний ажилчдын тоогоор дэлхийд хамгийн сүүлд орж байна. ДНБ-ээс судалгаа шинжилгээнд зориулж буй зардал бол 0,001 хувь байна. Дэлхийн бусад улс орнууд хамгийн багадаа 1-2 хувийг зарцуулдаг. Нэг судалгаанд 20 сая төгрөгийг зарцуулсан. 20 сая төгрөгөөр хийгдсэн судалгаанаас үр дүн хүлээх хэцүү шүү дээ. Судалгаан нэртэй зарлагдсан тендерийн үнийн дүн 280 тэрбум төгрөг хүсэн. Гэтэл бид 28 дахин их санхүүжилтийг төрийн бодлогын ямар ч зохицуулалтгүйгээр ашигладгаж байна. Тиймээс өнөөдрийн хуралдаанаа шийдвэр гаргалаа" гэв.
Д.Батчулуун