

Засгийн газрын хуралдаанаар тавдугаар цахилгаан станцыг шилжүүлэх ажилд өөр ямар асуудал гарсан талаар хэлэлцсэн байна. Үнс зайлуулж, хадгалах газар байхгүй. Усан хангамжийн асуудлыг нэмэлт эх үүсвэр байгуулж, шийдвэрлэх шаардлагатай, III станцын зарим байгууламжийг буулган шилжүүлэхэд хөрөнгө шаардагдах зэрэг хүндрэл гарсан байна.
Дээрх шалтгаануудыг харгалзан үзэж V цахилгаан станц барих ажлыг дахин шинээр ярилцаж, Баянзүрхийн товчооны зүүн талд, Хонхорын зүүн талд гэсэн хоёр газрын аль нэгийг сонгохоор судалгаа хийж эхэлжээ. Хотын зүүн талын байршил нь төмөр замыг салаалан тавих боломжтойн дээр хот дундуур тээвэрлэх нүүрсний хэмжээ нэмэгдэхгүй. Хотын зүүн талын дулаан хангамжийн горим сайжирна. Газар чөлөөлөх асуудал байхгүй зэрэг давуу талтай гэж үзэж байгаа ажээ. Дээрх байршлуудыг болон бусад боломжит хувилбарыг судлан танилцуулахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд Засгийн газрын хуралдаанаас даалгав.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)