Экологийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдэж доройтсон, нийт 30 гаруй мянган га талбайг олж тогтоон, буруутай этгээдүүдээр 820 га талбайд биологийн, 3542 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэж гүйцэтгүүлжээ.
Мөн хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй 11 аймгийн 16 газрыг тодорхойлон, түр ажиллагаатай хяналтын цэгийг ажиллуулснаар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг улсын хэмжээнд 7.0 хувиар буурсан үзүүлэлттэй байна.