Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Хөгжлийн банкны эх үүсвэртэй юм чинь гээд тендергүй шалгаруулалт хийсэн. Шууд гэрээ байгуулаад, замын компаниуд, хятадын компаниудад өгөөд явсан байна. Шууд шууд хийгээд явсан болохоор үр дүн гарсан байна. Гэхдээ хуулиас бултсан байна. Энэ ажлуудаа дараа нь улсын төсөв рүү шилжүүлчихсэн байна.
Улсын төсвийн бүх ажил тендер шалгаруулалтаар явдаг. Санхүүжилтийн эх үүсвэрээ тендергүй хийсэн байна. Олон улсад ийм зүйл байхгүй.
Өмнөх Засгийн газрын үед бэлэн болгосон зүйлүүдэд өгөөд явчихсан зүйл ажиглагдаад байна. Өрсөлдөөн байхгүй, ил тод биш болохоор авлига, хээл хахууль гаардаг. Ийм нөхцөл байдал үүссэн байна гэж дүгнэж байна. Нотлох баримтын хүрээнд бас ингэж гарч ирж байна. Энэ бүхэн тендергүйгээр явсан байна. Гэхдээ Хөгжлийн банк худалдан авах ажиллагааны журам боловсруулсан байх ёстой. Ирж байгаа компаниудыг зохицуулдаг ийм процесс байсан уу, байгаагүй юу" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)