Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор ТӨХХК, Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөл байгууллагуудтай холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судална. Нийт 39 гэрчийг гэрчээр дууджээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэрч Үнэлгээний хороон дарга н.Золжаргалаас асуулт асууж, хариулт авлаа.
Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд Сайншанд аж үйлдвэрийн парк нь байгаль орчны үнэлгээ хийх ёстой гэсэн тогтоол гарсан. Тендерийнх нь нөхцөл байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх асуудал нь тогтоолд зааснаас өөрчлөгдсөн. Тендерийн хорооны даргаар Золжаргал ажиллаж байсан учир тайлбар хийнэ үү?
н.Золжаргал: 2013 онд анх зарласан тендер дээр Засгийн газрын тогтоолоор баталсан томъёоллоор тендер зарласан. 2014 оны дундуур байгаль орчны нийгэм орчны үнэлгээ болж, өөрчлөгдсөн байсан. Би байцаагдаж байхдаа энийг мэдсэн, учрыг нь олоогүй. Анх өгсөн газар нь 2014 оны зургадугаар сард хөрс нь гулгалттай болоод өөрчлөгдсөн, газар солигдсонтой холбоотойгоор тендерийнх нь нөхцөл өөрчлөгдсөн болов уу. Бид анх тендер зарлахдаа Засгийн газрын томьёоллыг зөрчиж, сонгон шалгаруулалт зарлаагүй.
Д.Батчулуун