Хөгжлийн банктай холбоотой Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор Зам, тээвэр хөгжлийн яам – “Шинэ төмөр зам” төсөлтэй холбоотой зээлийн асуудлуудыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судлах бөгөөд 39 хүнийг гэрчээр дууджээ.
Энэ үеэр УИХ-ын Б.Энхбаяр гэрч, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас асуулт асууж, хариулт авлаа.
Н.Алтанхуяг: Төмөр зам өнөөдрийнх шиг нохойн замаар орж удаагүй бол хамгийн ашигтай төсөл. Ашигтай төслийг хувийн өмчид өгчих гэхээр болохгүй. Төрийн өмч давамгайлсан байх ёстой гэж Засгийн газрын тогтоол гарч байсан. Киногоо жаахан урагш явуулна шүү. 2010, 2011 онд аваачна шүү. Яагаад миний өмнө байсан Ерөнхий сайдууд ирж суухгүй байгаа юм. Олон нийтэд Н.Алтанхуяг гэдэг нөхрөөс тооллын эхийг биччихээд байна. Христийн мэндэлсэн өдрөөс он тоолол эхлэнэ гэдэг шиг Хөгжлийн банкны түүх Н.Алтанхуягаас эхлэнэ гээд байна. Тийм зүйл байхгүй. Бид яагаад шонд өлгөгдөж байгаа юм шиг шалгаддаг юм. Н.Алтанхуягийн Засгийн газар л зээл өгөөд явсан юм шиг зүйл яваад байна" гэв.
Д.Батчулуун