Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Батбаатар: Нэг асуудлыг биш, нийт улс орны хэмжээний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ

2023-2-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” сэдэвт Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Санал асуулгын эхний үе шат энэ оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд болж өнгөрлөө. Хоёр дахь шатны санал асуулга Улаанбаатар хотноо ирэх долоо хоногт болох гэж байна. Энэ ажлын бэлтгэл хэр хангагдаж байгаа талаар Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатараас тодрууллаа.


-Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа Зөвлөлдөх санал асуулга үндсэндээ төгсгөлийн шатандаа орж байна. Харин иргэд, олон нийтэд энэ талаарх ойлголт, мэдээлэл бага байх шиг. Тэгэхээр юуны өмнө Зөвлөлдөх санал асуулгын ерөнхий мэдээлэл, болж өнгөрсөн нэг дэх үе шатны тухай товч тодруулна уу.

-Энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулга бол Монгол Улсын түүхэнд хоёр дахь удаагаа болж байгаа санал асуулга. Өмнө нь 2017 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар явуулсан. Амжилттай болсон. Энэ туршлага дээрээ үндэслээд улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлууд, эдгээрийг шийдвэрлэх арга замын сэдвээр дахин зөвлөлдөх санал асуулгыг хийж байна. Санал асуулгыг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн хүрээнд явуулж байгаа. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл байгуулагдан ажиллаж байна.

Хуульд санал авах ажлыг Үндэсний статистикийн хороо зохион байгуулахаар заасан. Тус хороо Монгол Улсын 3.4 сая иргэнийг төлөөлж чадахуйц бага олонлог буюу 1570 хүнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, эхний шатны санал асуулгыг авсан. Одоо хоёр дахь үе шатны санал асуулга буюу Зөвлөлдөх уулзалт энэ сарын 14-15-нд болох гэж байна. Дээр дурдсан санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 хүний 50-иас доошгүй хувь нь биеэр ирж оролцох ёстой. Тэгэхээр хамгийн багадаа 785 хүн Төрийн ордонд ирж, төрийн хэрэг хэлэлцэнэ гэсэн үг. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуульд заасан ард түмний засаглах эрхийг хангаж байгаа нэг хэлбэр.

-Зөвлөлдөх уулзалт гэдгээ тодруулахгүй юу? Нэр томьёоноос нь хүмүүсийг цуглуулаад хуралдуулах юм байна гэж ойлгогдохоор байна.

-Тэгж ойлгоход буруудахгүй. Хуралдана. Зөвлөлдөнө. Хэлэлцэнэ. Зөвлөлдөх санал асуулга гээд байгаагийн учир нь энэ. Нэгдүгээр үе шатны санал асуулгыг урьдчилан ямар нэг мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр, асуултуудад хөндөгдөж буй сэдэв, асуудлуудын талаар тухайн хүн яг ямар үзэл бодол, байр суурьтай байгааг шууд асууж, хариулт авдаг. Харин дараагийн шатанд тухайн асуулттай холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй, тэнцвэртэй, иж бүрнээр өгч, өөр хооронд нь зөвлөлдүүлж байгаад, өмнөх нэгдүгээр шатанд тавьсан яг тэр асуултууддаа дахин хариулт авдаг. 800 гаруй хүн маань нэгдсэн хуралдаанд оролцож, энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдээсээ асуух гэж буй дөрвөн бүлэг сэдвийн 20 гаруй асуудлаар эрдэмтэн судлаачид, экспертүүдийн мэдээлэл, тайлбарыг сонсоно. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд эерэг, сөрөг ямар үр дагавар гарч болох вэ гэсэн мэдээлэл авна. Дараа нь тус бүр 15 хүнээс бүрдсэн жижиг хэсгүүдэд хуваагдаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Буцаж нэгдсэн хуралдаандаа ороод байр сууриа илэрхийлнэ, асуулт асууна, тодруулна. Энэ маягаар хоёр өдрийн турш нэгдсэн болон хэсгийн 10 гаруй удаагийн хэлэлцүүлэгт орж сайтар ярилцаж, зөвшилцсөний дараа буюу хамгийн эцэст нь санал асуулгын хуудсыг бөглөнө. Түүнийг нь Үндэсний статистикийн хорооныхон нэгтгэж, Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлнэ. Зөвлөлдөх зөвлөл ард иргэд хөндсөн асуудлуудаар ямар байр суурьтай байгааг дүгнэж, Улсын Их Хуралд “Ард түмний төлөөлөл тухайн асуудлуудыг ингэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ” гэсэн зөвлөмжийг өргөн барина.

-Дөрвөн бүлэг сэдэв байгаа гэж та ярилаа. Санал асуулгын сэдэв, асуултуудын талаар тодруулахгүй юү?

-Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий 11 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөл улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудын хүрээг тодорхойлж, дөрвөн багц сэдвээр нийтдээ 22 асуулт боловсруулсан. Яг санал асуулгын хуудсанд 60 орчим асуулт байгаа. Эдгээрийн 22 нь үндсэн асуулт гэсэн үг. Бусад нь статистик, социологийн судалгааны асуулгад заавал байх учиртай, тухайн судалгааны ажлын хүрээ, оролцоо, төлөөллийг тодорхойлоход хэрэглэдэг асуултууд юм. Үндсэн 22 асуулт агуулгаараа, нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрх, хоёрдугаарт, парламентын ардчилал, гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг бууруулах, дөрөвдүгээрт, нийгмийн бодлогын тулгамдсан асуудал гэсэн дөрвөн сэдэвт багцлагдаж байгаа. Эдгээр багц сэдэв тус бүрээр хэлэлцүүлэг өрнөх юм.

-Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шатанд эхний шатны оролцогчдын 50-иас дээш хувь нь оролцоно гэж байна. Тэгэхээр 800 шахам хүн Төрийн ордонд цуглах юм байна, тийм үү?

-Санамсаргүй түүврийн аргаар эхний шатанд сонгогдсон 1570 хүнээс өөрсдийнх нь саналаар 50-иас илүү хувийг сонгож бүрдүүлэх ёстой. Ингэхдээ албадаж болохгүй. “Би хоёрдугаар шатанд оролцъё” гэсэн хүмүүсийг л авна. Тэдгээр хүмүүсээс хүндэтгэх шалтгаанаар оролцож чадахгүй болох магадлал бий. Иймд хуульд заасан 50 хувийг хангахын тулд 50 хувиас илүү олон хүнийг сонгох шаардлагатай. Урьдчилсан байдлаар 820 гаруй хүн хоёрдугаар шатны санал асуулга буюу Зөвлөлдөх уулзалтад оролцох саналаа илэрхийлээд байгаа.

Хуучнаар Ардын Их Хурлын танхим буюу одоогийн “Их Монгол” танхимыг хүмүүс мэднэ шүү дээ. Тэр танхим Төрийн ордны хамгийн том танхим. 800 суудалтай. Гэтэл зөвхөн оролцогчид л гэхэд 800-гаас илүү болно гэхээр илтгэгчид, эрдэмтэн судлаачид, эксперт, ажиглагчид, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газар, Үндэсний статистикийн хорооны зохион байгуулагчид, инженер, техникийн ажилтнууд, хэвлэл мэдээллийнхэн гээд 1000-1200 хүн ажиллах болж байна. Нэмэлт сандал, суудал бэлдэж байна. 15 хүнээс бүрдсэн 50 гаруй жижиг хэсгүүд тус бүрдээ өрөө, танхимд байрлаж хэлэлцүүлгээ хийнэ. Тиймээс боломжтой бүх өрөөг, дээр нь Улсын Их Хурлын гишүүдийнхээ өрөөг хүртэл ашиглахаар төлөвлөж байна.

-Нүсэр том үйл ажиллагаа болж байгаа юм байна. Оролцогчдын хэдэн хувь нь хөдөө, орон нутгаас ирэх вэ?

-Улсын хэмжээнд явуулж байгаа, хамгийн гол нь нийт ард түмэн, нийгмийн бүхий л бүлгийг бүрэн төлөөлөхүйц оролцоог хангах хуультай учраас улс орны өнцөг булан бүрээс хүмүүс ирнэ. Түрүүнд ярьсан 820 хүний 55 орчим хувь нь хөдөө, орон нутгаас ирж оролцох болов уу. Санамсаргүй түүврээр буюу тохиолдлын зарчмаар сонгож байгаа учир хэн ч ирж болно. Ахмадууд, залуус, дунд үеийнхэн, эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, янз бүрийн түвшний боловсролтой, ажилтай, ажилгүй гээд нийгмийн бүхий л төлөвийг төлөөлөх хүмүүс ирнэ. Бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй, эсвэл монгол хэлээ сайн сураагүй хүмүүс ч ирж болзошгүй. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 2017 онд зохион байгуулж байхад хорих газраас суллагдаад долоо л хонож байгаа хүн ирж байсан. Казах иргэдийн дунд монгол хэл мэдэхгүй оролцогч ирж, бид орчуулагч гаргаж өгч байсан. Ийм тохиолдол дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй шүү дээ.

Нэгэнт Монголын төр иргэдээ урьж, тэдэнтэйгээ төрийн хэрэг хэлэлцэх гэж байгаа учир нутаг ус, гэр орноос нь авчрахаас эхлээд ирж, очих тээврийн асуудал, замын аюулгүй байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдлыг мэдэж, шаардлагатай бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, Улаанбаатарт буудалд байрлуулах, хоол ундаар хангах, Зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэгт ямар нэгэн хөндлөнгийн нөлөөлөлгүй, идэвхтэй оролцох оролцоог хангах гэх мэт зохион байгуулалтын бэлтгэл, бэлэн байдлыг бүрдүүлэх ажил одоо Улсын Их Хурлын Тамгын газарт ид өрнөж байна. Бид Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлага, Үндэсний статистикийн хороотойгоо нягт хамтран ажиллаж байгаа. Өмнө нь 2017 онд ийм ажил зохион байгуулж байсан туршлагатай учраас бид энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг амжилттай, үр дүнтэй зохион байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Зөвлөлдөх санал асуулгаас ямар шийдвэр гарах юм бэ? Хүмүүс энд тэндхийн 1500 хүн цуглуулж байгаад Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байна, бүр шинээр Үндсэн хууль батлах гэж байна гэх мэт ойлголттой байна л даа?

-Зөвлөлдөх санал асуулгад иргэдийн өгсөн хариулт тухайн асуудал, шийдлийг тодорхойлоход маш баримжаатай, чухал үр дүн өгдөг нь 2017 оны санал асуулгаар нотлогдсон. Ард түмний оюун ухаан үнэхээр мэргэн байдаг юм билээ. Санамсаргүйгээр сонгогдсон иргэд Монголын ард түмнийг төлөөлж чаддаг нь нэгэнт батлагдсан зүйл. Тэгэхээр иргэдийн байр суурийг ингэж асууж, ард түмнийхээ санаа бодлыг ойлгож, мэдэх нь төрийн бодлого тодорхойлж, хууль тогтоож байгаа, шийдвэр гаргах эрх бүхий байгууллага, институцид маш чухал. Энэ удаагийн “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын зорилго нь нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, эрэмбэлэх, хэрхэн шийдэх арга замыг иргэдтэй зөвлөлдөх, товчхоноор бол Монгол Улсын шинэ ирээдүйн замыг  засахад чиглэж байгаа юм. Түүнээс биш шинэ Үндсэн хууль зохиох гэх мэт асуудал огт байхгүй.

Зөвлөлдөх санал асуулгад иргэдийн өгсөн хариултуудыг нэгтгэн дүгнэж, зөвлөмж гарна гэдгийг дээр хэлсэн. Энэ зөвлөмжийг Улсын Их Хурал цаашдын бодлого, шийдвэртээ тусгана. Тэгэхээр 1500 хүн цуглаад Үндсэн хуулиар оролдох гэж байна гэсэн ойлголт ташаа гэдгийг энд онцлон хэлье. Үндсэн хуультай холбоотой ганц л асуулт байгаа.

Хэлэлцэх асуудлуудын дотор Монгол Улсын иргэний эрх, тухайлбал үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг хэрхэн хангах вэ, гадаадад оршин сууж буй монгол иргэдийн сонгуулийн эрх, гадаадад төрж, өссөн монгол хүний иргэний харьяаллын асуудал, Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, парламентын төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, намуудын санхүүжилт, гишүүнчлэл, Үндэсний баялгийн сангийн хуваарилалт, төвлөрлийг бууруулах, түгжрэлийг сааруулах гэх мэт хийгэм, эдийн засаг, улс төрийн олон асуудлууд байгаа. Нэг асуудлыг биш, нийт улс орны хэмжээний тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    4 цаг 55 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    5 цаг 50 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    6 цаг 10 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    6 цаг 10 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    7 цаг 10 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    22 цаг 14 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    22 цаг 32 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    22 цаг 52 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    22 цаг 56 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК