Улсын хоёрдугаар төв эмнэлэг хэвтэн эмчлүүлэгсдэд зориулалтын хувцастай боллоо. Эмнэлгийн нөхцөлд ариутгал халдваргүйтгэл хийгдэн хуваарилах бөгөөд хэвтэн эмчлүүлэгчдэд зориулсан хувцас нь цэвэр хөвөн даавуун материалтай тул харшил үүсгэхгүй сайн чанартайгаас гадна эмнэлгийн дотоод халдварыг бууруулах, шарх эдгэрэлтэнд эерэг нөлөөлөх, ариун цэврийн олон давуу талтай юм.
Олон улсын эмнэлгийн стандартад зүй ёсоор багтдаг хэдий ч одоогоор улсын эмнэлгүүд дотроос анх удаа нэвтрүүлжээ.
Сэтгэгдэл (1)