Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Чулуунбаатар: Зөвлөлдөх санал асуулга нь шийдвэр гаргахад хэрэглэдэг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалын дагуу зохион байгуулагддаг цогц үйл ажиллагаа

2023-2-14
0
ЖИРГЭХ

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулга явуулахын өмнө шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал асуулгад бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт тавих, санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг байгуулахаар заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан юм.

 

Уг зөвлөл нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангасан, тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх ёстой бөгөөд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй гэж заасны дагуу дараах 11 хүний  бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич, доктор, шинжлэх ухааны профессор Г.Чулуунбаатар зөвлөлдөх уулзалтыг нээж үг хэлсэн юм.

Тэрбээр монгол төрийн бодлогын нэн тулгамдсан асуудлаар зөвлөлдөн хэлэлцэхээр өөр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ тээж энэ танхимд хуран цугласан зөвлөлдөх уулзалтын нийт оролцогчдод Зөвлөлдөх зөвлөлийн нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийллээ. Танхимд хүрэлцэн ирсэн зөвлөлдөх уулзалтын оролцогч нэг бүр Үндсэн хуулиар олгогдсон төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ хэрэгжүүлэхээр Монгол Улсын Их Хурлын тогтоолын дагуу улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөлдөх уулзалтад оролцохыг зөвшөөрч, ард түмнийхээ нэгэн чухал төлөөлөл гэдгийг тэрбээр тэмдэглэн хэлсэн. Бүх нийтээрээ хамтран зохион байгуулж буй энэхүү зөвлөлдөх санал асуулга бол төрийн бодлого, үйл ажиллагаа болон олон нийтийн эрх ашгийг хөндсөн тодорхой шийдвэр гаргах эрх бүхий этгээд нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдтэйгээ зөвлөлдөж, тухайн асуудлын учир шалтгаан, шийдвэрлэх гарц гаргалгаа, арга замын талаар харилцан ойлголцож шийдвэр гаргахад хэрэглэдэг шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалын дагуу зохион байгуулагддаг цогц үйл ажиллагаа гэдгийг Зөвлөлдөх зөвлөлийн дарга дурдав.

Зөвлөлдөх ардчиллын орчин үеийн онолд суурилсан зөвлөлдөх санал асуулгын энэ хэлбэрийг эдүгээ дэлхийн олон улс оронд хэрэглэдэг байна. Манай улсын хувьд орон нутгийн түвшинд 2 удаа, улсын хэмжээнд 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа нь юм. Улсын Их Хурлын 2023 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөл нь хуулиар хүлээсэн чиг үүрэг( зорилтоо биелүүлэхийн төлөө Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд үйл ажиллагаагаа нарийвчлан төлөвлөж, бүхий л бололцоогоо дайчилж байгааг тэрбээр нээлтийн үгэндээ тэмдэглэн хэллээ.

Тус зөвлөл байгуулагдсан өдрөөсөө хойш нийт 9 удаа хуралдаж, дотоод зохион байгуулалт, зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, зөвлөлдөх санал асуулгын үе шат, санал авах өдрийг тогтоох техникийн хяналтын комисс байгуулах, хоёр дахь шатанд сонгогдсон иргэдэд тухайн сэдвээр мэдээлэл өгөх, судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллагын албан тушаалтныг шийдвэр гаргах эрх бүхй этгээдэд санал болгох зэрэг хуульд заасан тодорхой асуудлуудыг хэлэлцэн зохих шийдвэрийг гаргасан байна.

Цаг хугацаа шахуу, сэдэв, асуудал олон талтай, өргөн хүрээтэй байсан учраас санал асуулгын асуулт боловсруулах ажил Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийн хувьд амаргүй байсан гэдгийг Г.Чулуунбаатар дарга хэллээ. Зөвхөн энэ асуудлаар 6 удаа хуралдаж, асуудлыг олон талаас нь нухацтай тунгаан ярилцахдаа асуудлын томьёолол тус бүрийн талаар гишүүдийн тайлбар, үндэслэлийг сонсож, санал хураан олонхын саналаар эцэслэн шийджээ. 

Санал асуугын асуултуудын анхны хувилбарыг “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: “Гарц шийдэл”” эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтын хэлэлцүүлгийн бүрэн хэмжээний тэмдэглэл болон түүнийг нэгтгэсэн Улсын Их Хурлын Тамгын газрын суурь мэдээлэл гол хэрэглэгдэхүүн болсон гэв. Дээрх хоёр арга хэмжээнд нийт 800 иргэн оролцож, давхардсан тоогоор 300 гаруй хүн үг хэлж, нийт 600 гаруй санал дэвшүүлсэн байсан. Үүний зэрэгцээ мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагаас цахимаар санал авах ажлыг Зөвлөлдөх зөвлөл зохион байгуулжээ.

Дээрх өгөгдөлд тулгуурлан асуултын анхны хувилбарыг боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг тусгаж нэгдүгээр сарын 19-ний өдөр Үндэсний статистикийн хороонд хүлээлгэн өгсөн байна. Тус хороо асуултуудыг туршсан бөгөөд холбогдох санал ирүүлсний дагуу зөвлөл дахин нягтлан, засварлаж 20-ны өдөр эцэслэн баталжээ.

Зөвлөлдөх зөвлөл үйл ажиллагаандаа хараат бус байх зарчмыг чанд баримтлан, улс төрийн нөлөөллөөс ангид, шинжлэх ухаан байх, хувь гишүүний итгэл үнэмшилд хөтлөгдөхгүй, улс орны хөгжилт, нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэх, хууль дээдлэх, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй байхыг чухалчлах, бусдын үзэл бодолдхүндэтгэлтэй хандаж тайлбар үндэлслэлийг анхааралтай сонсож ярилцах зэргээр ажил хэрэгч, бүтээлч уур амьсгал бүрдүүлэн ажиллахыг хичээн ажилласан болохыг Зөвлөлдөх зөвлөлийн дарга хэллээ. Төгсгөлд нь тэрбээр “Та бүхэн хөндлөнгийн ямар нэг нөлөөнд автахгүйгээр зөвлөлдөх уулзалтынхаа бүхий л шатны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, иргэний хувьд төрийн хэрэгт шууд оролцох Үндсэн хуулийн эрхээ бодитойгоор хэрэгжүүлнэ гэдэгт бүрнээ найдаж байна” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    4 цаг 57 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    5 цаг 52 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    6 цаг 12 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    6 цаг 12 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    7 цаг 12 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    22 цаг 16 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    22 цаг 34 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    22 цаг 53 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    22 цаг 57 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    Өчигдөр 15 цаг 16 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК