Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөвлөлдөх санал асуулгын тайланг Зөвлөлдөх зөвлөлд хүлээлгэн өглөө

2023-2-16
0
ЖИРГЭХ

Улсын хэмжээнд зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат Төрийн ордонд амжилттай болж өндөрлөсөн. Үндэсний статистикийн хороо хоёр шатны санал асуулгын дүнг нэгтгэж, тайлангаа Зөвлөлдөх зөвлөлд өнөөдөр хүлээлгэн өглөө. Тайланг хүлээн авахдаа, Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатар, хоёр шатны санал асуулгын тайланг хуулийн хугацаанд нь хүлээн авч байна. Бид тайланг хэлэлцэж, Улсын Их Хуралд танилцуулах зөвлөмжийг боловсруулах ажилдаа орж байна гэлээ.

Зөвлөлдөх санал асуулгын тайланг хүлээн авсантайгаа холбогдуулах Зөвлөлдөх зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс, гишүүн Д.Моондой, Л.Төр-Од, О.Мөнхсайхан, мөн Зөвлөлдөх санал асуулгад оролцож, саналаа өгсөн иргэдийн болон ажиглагчдын төлөөлөл, Зөвлөлдөх зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүн И.Цэрэн-Онолт нар оролцлоо.

Доктор Б.Отгонтөгс Зөвлөлдөх санал асуулгын хоёр шатны санал асуулгын нийт мэдээлэл, тайланг хүлээн авч байна. Зөвлөлдөх зөвлөл санал асуулгын 22 асуулт тус бүрийг нэг бүрчлэн дүгнэсэн Зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд өргөн барина гэсэн юм. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Моондой, хүмүүс биднийг Зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг өөрсдөө зохиож бэлтгэсэн гэж ташаа ойлгоод байна.

 

Бид тус санал асуулгыг хийх бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, үндэсний чуулга уулзалтаас эрдэмтэд, иргэдийн гаргасан санал, мөн тухайн үед төв талбайд жагсаал, цуглаан хийж байсан хүмүүсээс тавьсан саналыг нэгтгэж, Зөвлөлдөх санал асуулгын 22 асуултыг боловсруулсан хэмээлээ.

Мөн Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Л.Төр-Од зөвлөлдөх санал асуулгын эрх зүйн талаар зарим тайлбарыг хийж, Үндэсний статистикийн газраас Зөвлөлдөх зөвлөлд, санал асуулгуудын дүнгээс гадна үйл ажиллагааны тайланг хүлээлгэн өгөх бөгөөд хуулийн дагуу Зөвлөлдөх уулзалтын хэсгийн хэлэлцүүлгүүд буюу нийт 54 хэсгийн оролцогчид асуудлуудаа хэлэлцэж байгаа бүрэн тэмдэглэлийг олон нийтэд ил болгох үүрэгтэйг тайлбарлав.

Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалтад оролцсон Баянхонгор аймгийн төвийн сумын Рашаант багийн иргэн Ш.Чимэгээ, санамсаргүй түүврийн сонголт гэдэгт хүмүүс эргэлзээд байна, үүнд би тайлбар өгье. Би Ардчилсан намын гишүүн, орон нутгаасаа олон хүүхэдтэй эмэгтэйчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, ахмад настнууд гээд олон бүлгийн хүмүүсийг төлөөлөн ирж Зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Уулзалтад оролцсон хүмүүс маш их мэдлэг, мэдээлэл авсны үндсэн дээр асуудлыг гүн гүнзгий тунгааж, ирээдүйгээ бодож саналаа өгч байна гэсэн юм. 
 

 

Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хоёрдугаар багийн иргэн Н.Баттунгалаг, Зөвлөлдөх уулзалтыг нягт нямбай, хүн бүрийг нэгийг ч орхигдуулалгүй, сайн зохион байгууллаа. Иргэд бидний өгсөн санал ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Мөн манай хэсгийнхэн хэзээний төрийн хүмүүс шиг маш идэвхтэйгээр асуудлаа хэлэлцсэн хэмээн ярив.
 

 

Дараа нь Зөвлөлдөх уулзалтад ажиглагчаар оролцсон улс төрийн нам, олон нийтийн байгууллагынхныг төлөөлж “Монгол хүний төлөө” намын дарга Х.Бат-Ялалт сэтгүүлчдэд санал сэтгэгдлээ хэллээ. Тэрбээр, Зөвлөлдөх уулзалтын эхний өдөр бид мэдээж, эрх баригчид өөрсдийн хүмүүсийг цуглуулаад, урьдаас төлөвлөсөн юмаа л яриулах биз гэсэн хардлагатай ирсэн.

Гэтэл эхний өдөр хүмүүс ямар арга хэмжээнд ирснээ ч мэдээгүй байдалтай байсан. Ингэж хоёр шаттай санал асуулга явуулах нь маш их ач холбогдолтой, шинэлэг ажил болж байна. Урьд өмнө үзэл бодлоо тэр бүр илэрхийлж байгаагүй, талбай дээр нэг ч удаа ирж, жагсаал цуглаан дээр асуудал ярьж байгаагүй хүмүүс Зөвлөлдөх уулзалтаар хэлэлцэж байгаа асуудлуудыг маш идэвхтэй ярилцаж, гарц шийдэл эрэлхийлж байна. Зохион байгуулалтын хувьд асуулт асуух хугацаа нэг, хариулт хэлэх хугацаа хоёр минут байсан нь хангалтгүй санагдлаа гэв.

Мөн хэвлэлийн бага хуралд оролцсон Зөвлөлдөх зөвлөлийн Техникийн хяналтын комиссын гишүүн И.Цэрэн-Онолт хоёр шатны санал асуулгын үеэр хууль, журам зөрчсөн тохиолдол гараагүй, оролцогчид болон бусад иргэдээс гомдол, санал ирээгүй хэмээн мэдээлээд, санал асуулга болон Зөвлөлдөх уулзалт хуулийн дагуу явагдсан хэмээн үнэлж буй тус комиссын дүгнэлтийг хэлсэн юм.

Үндэсний статистикийн хорооноос хүлээлгэн өгсөн хоёр шатны санал асуулгын тайланг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэж, Улсын Их Хуралд танилцуулах Зөвлөмжийг боловсруулах юм. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурал уг зөвлөмжийг цааш цаашдын хууль тогтоох, бодлого тойдорхойлох үйл ажиллагаандаа харгалзан үзэж ажиллана хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    3 цаг 38 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    4 цаг 33 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    4 цаг 53 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    4 цаг 53 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    5 цаг 53 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    20 цаг 57 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    21 цаг 15 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    21 цаг 34 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    21 цаг 38 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    23 цаг 29 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    23 цаг 36 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    Өчигдөр 13 цаг 19 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 13 цаг 11 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    Өчигдөр 12 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    Өчигдөр 11 цаг 59 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    Өчигдөр 11 цаг 37 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    Өчигдөр 11 цаг 15 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК