Иргэн Б.Жагар Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан өргөдлөө “... бүрдүүлбэр дутуу ...” үндэслэлээр бичиг баримтын хамт буцаан авах хүсэлтийг Улсын дээд шүүхэд энэ сарын 6-ны өдөр ирүүлжээ.
Иймд Улсын дээд шүүхээс тус өргөдлийг, холбогдох бичиг баримтын хамт буцаасан байна.
Мөн иргэн Б.Ганзоригоос Улсын дээд шүүхэд энэ сарын 7-ны “Их монгол засахуй ухаан нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай өргөдөл ирүүлжээ.
Сэтгэгдэл (1)