Авлигатай тэмцэх ажиллагааны хүрээнд хэрэжүүлэхээр төлөвлөж буй таван "Ш" ажиллагааны Шүгэл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын дэд дарга Г.Азжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хуулийн төсөлд зөвхөн эрүүгийн гэхгүй зөрчил, хүнд суртал зэрэг шударга бус зүйлийн талаар иргэн мэдээлж, тухайн иргэнийг яаж хамгаалах талаар тусгасан. Хялбаршуулах журмын тухайд улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой хэргийг энэ журмаар хэрэг шийдвэрлэхийг хориглосон.
Хуулийн төсөлд улс төрд нөлөө бүхий этгээд гэж хэн бэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг.
Өнгөрөгч 2022 онд иргэдийн зүгээс 2196 өргөдөл, гомдол ирсэн. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар эргээд тухайн иргэнд заавал мэдээлдэг" гэв.