зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ

2023-3-22
0
ЖИРГЭХ

“Хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх ба шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх нь” олон улсын бага хурал 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр болж  байна. Олон улсын бага хуралд Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Европын холбоо, Канад улсын холбооны шүүхийн комиссарын алба, Канадын олон улсын байгууллага болон нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүх, хуульчдын төлөөлөл оролцож байгаа юм.

Олон улсын бага хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал уншиж танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар хэлсэн үгэндээ Шүүхийн тухай хуульд заасан ил тод, нээлттэй байдлыг хангах талаар үйл ажиллагаагаа идэвхжүүлэхийг сануулсан юм. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Шүүхийн сахилгын хорооны дарга Х.Хашбаатар, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэтрин Ивкоф, Европын холбооноос Монгол Улсад суугаа сайд Аксель Никэйз нар олон улсын хуралд оролцогчдод амжилт хүсэж үг хэлсэн юм.

Шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүгчийн сахилга хариуцлага, олон нийттэй харилцах багц сэдвийн хүрээнд өрнөж байгаа хуралд Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Шүүхэд итгэх олон нийтийн итгэл ба шүүгч” илтгэл тавьж, шүүгч шийдвэрээ  олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэхийн ач холбогдлыг онцлов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Зүмбэрэлхам “Шүүхийн шинэтгэл ба олон нийтийн шүүхэд итгэх итгэл” илтгэлдээ шүүхийн шинэтгэлийн үе шат болон мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг шүүхэд нэвтрүүлэх нэгдсэн бодлогын талаар танилцууллаа.

Канад улсын Нью Брансвик мужийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Марк Ричард “Хууль дээдлэх ёс ба шүүхэд итгэх олон нийтийн итгэл нь нийгмийн тогтвортой байдлын зайлшгүй нөхцөл болох нь: Шүүхийн хараат бус байдал, ёс зүй ба хариуцлага” сэдвээр хэлэлцүүлсэн илтгэлдээ Канадын шүүхийн туршлага дээр тулгуурлан шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлснээр нийгмийн тогтвортой байдал хангагдах бөгөөд шүүхийн хараат бус байдал, ёс зүй хариуцлага чухал үүрэгтэйг онцлов.

Шүүгчийн сахилга хариуцлага, ёс зүйн талаар Шүүхийн сахилгын хорооны гишүүд, олон улсын байгууллагын зөвлөх, судлаачид илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, Итали улсын Ливерно хотын шүүхийн Эрүүгийн танхимын дарга асан, TAIEX хөтөлбөрийн зөвлөх Мария Жуляна Сивинини сургалт болон ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр сахилгын зөрчлөөс сэргийлэх, Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд шүүгчийн ёс зүйн гүйцэтгэх үүргийн талаар илтгэл хэлэлцүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Давхарбаяр, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа нар “Шүүгчийн ёс зүй ба сахилга, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг удирдаж, хуралд оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм.

Олон нийттэй харилцах, шүүхийн шийдвэрийг мэдээлэх сэдвийн хүрээнд хурлын чиглүүлэгчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах ажиллалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг “Шүүх олон нийттэй харилцах нь” илтгэлдээ “2022 онд шүүхээр хянан шийдвэрлүүлсэн нийт хэргийн оролцогчдын 90.1 хувь нь анхан шатны шүүхийн шийдвэрийн эсрэг гомдол гаргаагүй” талаар тоо баримтыг танилцуулаад шүүхийн шийдвэрийг энгийн, товч, ойлгомжтой хэлбэрээр мэдээлэхийн ач холбогдлыг онцлов. Мөн тэрбээр шүүхийн ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр “Шүүхийн олон нийттэй харилцах нээлттэй, ил тод байдлын хөтөлбөр” гаргахаар ажиллаж байгаагаа танилцуулсан юм. Канад Улсын Алберта мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Мэри Моро олон нийтийг мэдээллээр хангахад харилцаа, холбооны хэрэгслүүд, олон нийтийн мэдээллийн сүлжээг ашиглах талаар өөрийн улсын туршлагаасаа хуваалцав. Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах “Шүүхийн хэвлэл мэдээллийн харилцаа ба сэтгүүл зүйн хэм хэмжээ” илтгэлдээ шүүхийн сэтгүүлзүйг хөгжүүлэх, албан ёсны эх сурвалжтай мэдээллийг олон нийтэд түгээхийн ач холбогдлыг  онцоллоо.

Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл, “time.mn” мэдээллийн сайтын эрхлэгч Г.Улсболд, Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатар нар “Хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, олон нийттэй харилцах харилцааг бэхжүүлэх” сэдвийн хүрээн дэх хэлэлцүүлгийг удирдаж, хуралд оролцогчид байр сууриа илэрхийлсэн юм гэж Монгол Улсын Дээд шүүхээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулжээ
Г.Баясгалан: УИХ-ын гишүүдийг хуралдаад сурчихсан гэж ойлгоод байсан
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан шүгэл үлээв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 5 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 15 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    1 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 5 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 20 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 28 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    2 цаг 56 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК