Компанийн нийгмийн хариуцлага гэж юу болох, яаж бий болсон, ямар шаардлагатай талаар, мөн дэлхийн хэмжээнд компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлан хэрэгжүүлж буй тухай сонирхолтой илтгэлүүдийг Ноттингхамын их сургуулийн профессор Ребэкка Ким, ГОУХАН-ийн Хятад дахь КНХ-ын төслийн удирдагч Ролф Дийтмар зэрэг олон улсын туршлагатай эксперт танилцуулах гэж байна.

КНХ-ыг Монголд амжилттай хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, ТББ-ууд хэрхэн оролцох талаар хэлэлцэхийн тулд ГОУХАН-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн зүгээс Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форумыг зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 24-ний Пүрэв гарагт Blue Sky зочид буудлын хурлын танхимд болох уг форумыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, ХБНГУ-ын Элчин сайд Петер Шаллер нар нээх аж.