Уг аймшигт хэрэг өнгөрсөн даваа гаригт Налайх дүүрэгт гарчээ. Тус дүүргийн иргэн 42 настай Б-г үхрээ усалж байхад нь согтуу этгээдүүд ирж зодсон байна. Улмаар хүч хэрэглэн машинд суулган, “Бумбат” толгой гэх уул руу аваачиж, бензин асгаж шатаажээ. Б-гийн биеийн 80 хувь нь түлэгдэж, ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлсэн ч шархаа даалгүй нас барсан байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ. Б.Золбоо




















































Сэтгэгдэл (5)