
Өнөөдөр Төрийн ордны Иргэний танхимд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн газар эзэмшлийн асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэг 10 цагт болно. Уг хэлэлцүүлгийг Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд Хүүхдийн паркийн газрыг хэрхэн зориулалтаар нь ашиглах, том компаниудын эзэмшилд очсон газруудыг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэх юм.