Нийслэлийн “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдаж,
энэ сарын 25-нд болох нийслэлийн төсвийн тодотголын асуудлыг хэлэлцжээ.
Хуралд “Шударга ёс” бүлгийн дарга Н.Баяраа, НИТХ-ын төлөөлөгч
Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Б.Батбаяр нар болон “Шударга ёс” эвсэл
бүлгийн ажлын албаны дарга П.Гансүх нар оролцсон байна.

Нийслэлийн “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өчигдөр хуралдаж, энэ сарын 25-нд болох нийслэлийн төсвийн тодотголын асуудлыг хэлэлцжээ. Хуралд “Шударга ёс” бүлгийн дарга Н.Баяраа, НИТХ-ын төлөөлөгч Л.Шагдаррагчаа, С.Ононбаяр, Б.Батбаяр нар болон “Шударга ёс” эвсэл бүлгийн ажлын албаны дарга П.Гансүх нар оролцсон байна. Хурлаар нийслэлийн төсвийн тодотголын асуудлыг хэлэлцэж, Нийслэлийн төрийн сангийн газрын дарга Э.Ганхүүд зөвлөмж хүргүүлэхээр болжээ. Учир нь тэд “Нийслэлийн төсвийн тодотголд нарийвчлан задалж үзэх хэд хэдэн зүйл байгаа. Тухайлбал, 2013 онд нийслэлд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл нь хуудуутай. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр баталгаажигдаагүй, хэдэн дарга нар тойрч сууж байгаад санаанаасаа зохиогоод оруулчихсан байж болох хэд хэдэн зөрчил байгаа тул энэ асуудлыг яаралтай нэг мөр болгож, төсвийн тодотголыг хийхээс өмнө мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хавсаргаж тодорхой болгоно уу” гэжээ.
Б.Золбоо