

Шинэ бүтээгдхүүнийг танилцуулах хурлын үеэр “Бусад компаниуд iPad-ийн жижиг хувилбарийг хийхийг оролдсон ч өрөвдөлтэйгээр бууж өгсөн” хэмээн Apple-ийн дэд ерөнхийлөгч Фил Шкиллер хэлсэн байна.
Мини iPad-ийн дэлгэц нь iPad 2-ын шийдэлтай адил шийдэлтэй, шинэ iPad-ийн ретина дэлгэцтэй, цэнэгээ 10 цаг барьдаг аж.
Мини iPad нь санах ойгоосоо хамаарч 329-659 долларын үнэтэй зарагдах юм байна. Шинэ бүтээгдэхүүн ирэх сарын хоёрны өдрөөс эхлэн худалдаалагдах аж.
Дэд ерөнхийлөгч шинэ бүтээгдхүүнээ “Энэ бол ердөө л жижигрүүлсэн iPad” хэмээн тодорхойлжээ.
Д.Идэр







