
Хятадын нийслэл Бээжин хот, Шинжаан Уйгур болон Төвдэд галт тэргээр зорчихдоо заавал иргэний үнэмлэх /ID card/-ээ шалгуулах шинэ журам гарчээ. Энэ журам өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн гэдгийг Шанхайн Галт тэрэгний товчоо мэдээлснийг people.com.cu уламжилсан байна. Хятадын галт тэрэгний системд орсон энэ өөрчлөлт нь аюулгүй байдалтай холбоотой гэнэ. Иргэд галт тэрэгний тасалбар захиалахдаа иргэний үнэмлэхээрээ бүртгүүлэх бөгөөд тухайн зорчигч хэзээ, ямар буудлаас, ямар чиглэлийн гат тэргэнд суусан тухай мэдээлэл хадгалагдан үлдэх юм байна.
24tsag.mn