УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай хэлэлцүүлэгийн горимд шилжлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэнэ. Уг асуудлыг УИХ-ын гишүүд нээлттэй хэлэлцэх санал гаргасан ч Монгол Улсын Ерөнхий прокуророос саналаа "нууцын зэрэглэлтэй" ирүүлсэн байна.
Иймд УИХ-ын чууганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж байна хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.