УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай горимоор үргэлжилж, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж дууслаа. Санал хураалттай холбоотой УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гурван гишүүний асуудлыг хаалттай хэлэлцээд, гишүүд бичгээр нууцаар саналаа өгсөн. Санал хураалтад 65 гишүүн оролцсон. Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрийг дэмжихгүй гэдэг дээр олонх нь гишүүн саналаа өгсөн байна. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг дэмжсэн. Хаалттай горимоор уг асуудлыг хэлэлцсэн учир нарийн зүйлийг ярьж болохгүй байх. Улсын Ерөнхий прокурор болон гурван гишүүн мэдээлэл өгсөн" гэв.
Д.Батчулуун