УИХ-ын чуулганы хуралдаан хаалттай горимоор үргэлжилж, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж дууслаа. Санал хураалттай холбоотой УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хураалтад 66 гишүүн оролцсон. Цаасаар нууц санал хураалт явуулсан. Хувь хүний асуудал, мөрдөн байцаалтын нууцтай холбоотой зүйл ярьж байгаа учраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нууцаар явуулах саналыг мөрдөн шалгах байгууллагаас тавьдаг. Хэлэлцүүлгийг нууцаар, санал хураалтыг ил явуулдаг байх нь зүйтэй.
Бүрэн эрхийг түдгэлзүүлсэн хоёр гишүүний өрөө нь байна. Өөрийнх нь ажлын алба нь түдгэлзэнэ. Шалгаж дуусаад буруутай нь тогтоогдохгүй бол УИХ-ын тогтоол гарч, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой.
Зарим нь гишүүнийг хамгаалах талаас нь ярьж, зарим нь хэрэгтэй танилцсан" гэв.