
Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулга, орчин үеийн бүжгийн
“Натурданс” хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч
Б.Лхагвасүрэнгийн цомнолоор тайзнаа анх удаа үндэсний бие биелгээг
модерн бүжигтэй хослуулан тавьж буй “Дөрөө” модерн бүжгэн жүжгийн нээлт
өнөөдөр УДБЭТ-т болно.

Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулга, орчин үеийн бүжгийн “Натурданс” хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор тайзнаа анх удаа үндэсний бие биелгээг модерн бүжигтэй хослуулан тавьж буй “Дөрөө” модерн бүжгэн жүжгийн нээлт өнөөдөр УДБЭТ-т болно. “Дөрөө” модерн бүжгэн жүжгийг Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан орчин үеийн бүжгэн жүжгийн шинэ бүтээл туурвих төслийн уралдаанаас шалгаруулсан байна. Тйимээс тус жүжгийг МУЗ-ийн дэмжлэг, соёлын өвийг дэмжигч “Энержи Ресурс” компанийн санхүүжилтээр олон нийтэд хүргэхээр болжээ.
“Дөрөө” модерн бүжгэн жүжгийг тасалбар 20, 25 мянган төгрөг ба энэ сарын 24, 25-нд 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох юм.
Д.Ундрах 24tsag.mn