Буудлагын нээлттэй тэмцээнд 230 тамирчин оролцож байна

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэж хөгжсөний 373 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа Нийслэлийн Засаг даргын нэрэмжит буудлагын нээлттэй тэмцээн Техникийн спортын төвийн буудлагын клубд энэ сарын 23-нд эхэллээ. Тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд 10 төрлөөр нийт 230 тамирчин цэц мэргэнээ сорьж байна. Буудлагын нээлттэй тэмцээн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилж, төрөл тус бүрээс алт мөнгө хүрэл медаль болон цомын эзэд тодроно гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.