
Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр нийслэлд явуулж буй үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулахаас гадна дараах үйлчилгээг нэг цэгээс хүргэнэ. Үүнд:
* Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ
* Мэргэжлийн болон давтан сургалтанд бүртгэх, хамруулах
* Ажилгүй иргэдийг бүртгэж, ажлын байрны захиалгыг танилцуулан байнгын болон түр ажлын байранд зуучлах
* Хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах
* Хөгжлийн бэрхшээлтэй болон хорих ангид хүмүүжиж байгаа иргэдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэн гаргах
* Гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэд болон БИТ-өөр санхүүгийн дэмжлэгт хамрагдан бичил бизнес, үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдийн бүтээлийн үзэсгэлэн гаргах
* Үзэсгэлэнд оролцож байгаа иргэд өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг зарж борлуулах
“Өрхийн үйлдвэрлэл - Ажлын байр” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг нь иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудад нээлттэй явагдана.
Сэтгэгдэл