“Премьерминистр”

СГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний
дуунууд-2012” тоглолтод оролцохоор ОХУ-ын “Премьерминистр” хамтлагийн
дуучин Б.Амархүү эх орондоо иржээ. Тэрбээр хамтлагийнхаа шинэ уран
бүтээлийн ажлын хажуугаар “Миний дуунууд-2012”-т оролцохоор ирсэн нь энэ
аж. Хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтод оролцсоны дараа
“Премьер-министр” хамтлагтайгаа Улаанбаатарт тоглолт хийх болсон
тухайгаа ярьсан байна. Б.Амархүү энэ тоглолтын үеэр монгол дуу, орос
хэлээр дуулсан шинэ бүтээлүүдээ толилуулах гэнэ. Мөн “Премьер-министр”
хамтлагийн тоглолтод ОХУ-ын хэд хэдэн дуучныг урьсан аж.
Сэтгэгдэл (1)