Эрүүл мэндийн сайд Н.Удвал Говь-Алтай аймгийн иргэдтэй видео уулзалт хийлээ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Говь-Алтай аймгийн иргэдтэй видео уулзалт хийлээ. Уг уулзалтаар эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрээ танилцуулав. Иргэд ч сайдад санал бодлоо хэлж эмнэлэгт эм тасардаг, эмийг гаднаас авчруулдаг, өрхийн эмнэлгийн санхүүг нэмэгдүүлэх боломж бий эсэхийг асууж хариулт авсан аж. Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд 410 төрлийн эмийг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр олгож байгааг Алтайнханд дуулгалаа.Мөн улирлын чанартай томуу, томуу төст өвчин туссан хүүхдүүдийг эмнэлэгт хэвтэхээс нь өмнө гэрээр эмчилж эдгээхийг зөвлөлөө. Учир нь хүүхэд эмнэлэгт ирснээр халдвар авах эрсдэлтэйг хэлжээ. Мөн аймаг орон нутгийн боловсон хүчний бодлогыг сайжруулах шаардлагатай байгааг сайд хэлсэн байна. Тус аймагт эрүүл мэндийн чиглэлээр ямар шинэчлэл хийх хэрэгтэй байгааг иргэдээс асуулаа. Үүнд чанартай эмээр үйлчлэх, олон улсын нэршилд байдаггүй эм худалдаалдаг, өрхийн эмнэлгийн санхүүжилт тааруу, анхан шатны тусламж, үйлчилгээг сайжруулах шаардлагатайг онцолсон байна. Ийм видео уулзалтыг цаашдаа аймаг бүрт хийх аж.
24tsag.mn



















































