Өнөөдөр Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал 10:00 цагаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Прокуророос иргэн Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнийг “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй” гэх үндэслэлээр сар гаруйн хугацаанд цагдан хорьсны эцэст гуравдугаар сарын 15-ны өдөр цагдан хориог цуцалж, батлан даалтад гаргасан. Харин прокурорын зүгээс тус дүүргийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасны дагуу Д.Мөнх-Эрдэнийг дахин цагдан хорихоор шийдвэр гарсан юм.
М.Дэвээ