ОХУ,
АНУ, Хятад улсууд хамтран дэлхийн эдийн засгийн үнэлгээг нарийвчилсан
байдлаар хийх зорилготой бие даасан рейтингийн агентлаг байгуулахаар
шийдвэрлэсэн тухай Синьхуа мэдээллээ.
ОХУ, АНУ, Хятад улсууд хамтран дэлхийн эдийн засгийн үнэлгээг нарийвчилсан байдлаар хийх зорилготой бие даасан рейтингийн агентлаг байгуулахаар шийдвэрлэсэн тухай Синьхуа мэдээллээ. “АНУ-ын “Standard & Poor’s”, “Moody’s”, “Fitch” гэсэн гурван агентлаг нь эдийн засгийн аналитик мэдээллийг бэлддэг. Гэхдээ рейтингийг үнэлэх одоогийн систем нь хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангахгүй байна” гэж АНУ-ын “Egan-Jones Ratings Company” агентлагийн тэргүүн Шон Иган мэдэгдсэн байна.
Ойрын зургаан сарын хугацаанд Хонконгт шинэ агентлагийн төв байрыг барих бөгөөд “Universal Credit Rating Group” нэртэй энэ агентлагт ОХУ-ын “RusRating”, Хятадын “Dagong Global Credit Rating”, АНУ-ын “Egan-Jones Ratings Company” агентлагууд хамтран ажиллах юм. Энэ агентлаг нь аль нэг улсыг төлөөлөхгүй аж.
Д.Идэр



















































