Хятад,
Японы хооронд маргаантай байдал үүсгээд удаж буй Сенкаку арлын асуудлыг
шийдвэрлэх талаар хоёр улсын дипломатчид өнгөрсөн долоо хоногт Шанхай
хотод нууц уулзалт хийсэн тухай Японы Сайд нарын зөвлөлийн нарийн
бичгийн дарга Осаму Фузимура лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал
дээр мэдэгджээ.
Хятад, Японы хооронд маргаантай байдал үүсгээд удаж буй Сенкаку арлын асуудлыг шийдвэрлэх талаар хоёр улсын дипломатчид өнгөрсөн долоо хоногт Шанхай хотод нууц уулзалт хийсэн тухай Японы Сайд нарын зөвлөлийн нарийн бичгийн дарга Осаму Фузимура лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Осаму Фузимура “Бид тал талын харилцааг дэмжиж байгаа” гэснээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Өнгөрсөн есдүгээр сард Японы Засгийн газраас хүн амьдардаггүй Сенкаку арлуудыг худалдан авах шийдвэр гаргаснаа зарласан юм. Энэ шийдвэрийн дараа Хятадын олон хотод эсэргүүцлийн жагсаал болсноос гадна Японы бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалж, зарим үйлдвэр, оффисийг сүйтгэсэн. Харин сүүлийн үед Бээжингийн байр суурь харьцангуй хүлээцтэй болсон нь гол түншүүдийн нэг Япон улстай эдийн засгийн харилцаагаа муутгавал тус орны эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзсэнтэй холбоотой байж болох талаар шинжээчид таамаглаж байна.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (1)