

Хувь хүний хэтэвч, айл өрхийн хэрэглээ, улсын төсөв гээд бүхий л зүйл өсөлтөөр хэмжигдэж, дэлхий нийтийг гайхан дуу алдуулж буй хэрнээ иргэдийнх нь амьдралд үр өгөөж муутайл байна.
Газраар биш тэнгэрээр нисч буй эдийн засгийн өсөлт өнгөрсөн 2011 оны урьдчилсан гүйцэтгэлээр 17.3 хувьтай гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байсан. Хоёр гуравхан жилийн өмнө хасах хувьтай гарч байсан улс орны маань эдийн засгийн өсөлт үсрэнгүй өндөрт хүрсэн гэх гоё мэдээнд баярламаар байх ёстой. Гэвч жинхэнэ утгаараа эдийн засгаас илүү үнийн өсөлт хурдан аж.
Д.Идэр