УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Авлигын үзүүлэлтээр бид хаана явна вэ. Өнгөрсөн жил бид 16 байраар хойш ухарсан. Энэ бол шат шатны төрийн албатай холбоотой. Та бүхний өгсөн тайлангаар 2021 онд төрийн албанд 208 мянган хүн ажиллаж байсан бол 2022 оны дүнгээр 225 мянга болсон байна.
Зөвхөн нэг жилийн хугацаанд 18 мянга орчим төрийн албан хаагч нэмэгджээ. 2017 онтой харьцуулахад 30 орчим мянган төрийн албан хаагч нэмэгдсэн байна.
Төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэний цаана авлига илэрч гарч ирж байгаа юм биш биз. Том тоо харах юм бол ДНБ-д эзэлж байгаа төрийн зарцуулж байгаа зардал сүүлийн 10 жилд 27 гоос 37 хувьд хүрч өссөн. Ганцхан жилийн дотор төрийн алба 10 хувиар данхайж 18 мянгаар нэмэгдсэн байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)