
96 настай Энэтхэгийн нэгэн эр “Дэлхийн хамгийн өндөр настай эцэг” хэмээх алдрыг хүртэж, дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Эрдэмтэд түүнийг өөрийн амжилтаа шинэчлэн тогтоох биологийн боломж байгаа эсэхийг судалж байна. Судалгааны дүнд эр хүн амьд байгаа цагт эр бэлгийн эс үр тогтоох чадвартай тогтоосон бөгөөд биологийн цаг зөвхөн эмэгтэй хүн дээр зогсдог болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд үр хүүхэдтэй болох нас хязгаартай байдаг аж. Нас ахихын хэрээр эр хүний бэлгийн эсийн тоо, чанар буурч байдаг байна. Мөн судалгааны дүнд эр хүн нас ахих тусам генийн хувьд өөрчлөгдөх мутацид орох, мэдрэлийн элдэв согогтой хүүхэд төрүүлэх магадлал ихсэж байдаг ажээ.

96 настай Энэтхэгийн нэгэн эр “Дэлхийн хамгийн өндөр настай эцэг” хэмээх алдрыг хүртэж, дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Эрдэмтэд түүнийг өөрийн амжилтаа шинэчлэн тогтоох биологийн боломж байгаа эсэхийг судалж байна. Судалгааны дүнд эр хүн амьд байгаа цагт эр бэлгийн эс үр тогтоох чадвартай тогтоосон бөгөөд биологийн цаг зөвхөн эмэгтэй хүн дээр зогсдог болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд үр хүүхэдтэй болох нас хязгаартай байдаг аж. Нас ахихын хэрээр эр хүний бэлгийн эсийн тоо, чанар буурч байдаг байна. Мөн судалгааны дүнд эр хүн нас ахих тусам генийн хувьд өөрчлөгдөх мутацид орох, мэдрэлийн элдэв согогтой хүүхэд төрүүлэх магадлал ихсэж байдаг ажээ. Мутацид орох үзэгдэл нь хэвийн бус болж төрөхийг хэлж байгаа бөгөөд зарим тохиолдолд тийм ч муу биш байх тохиолдол бий гэнэ. Эр хүний бэлгийн эсийн чадамж 21 наснаас эхлэн өссөөр 40 хүрэхэд хамгийн өндөр цэгтээ хүрдэг байна. 96 настай Рамажит Рагхав гэх эр өдөр тутмын хүнсэндээ хүнсний ногоо ихээр хэрэглэгдэг бөгөөд шөнөдөө гурван удаа эр нөхрийн үүргээ гүйцэтгэж ирсэн түүхтэй гэнэ. Түүний шинэ хүүхэд эрүүл саруул бойжиж байгаа ч тэрбээр бага зэрэг санаа зовж байгаа юм.