Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи, шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Улаанбаатарт шөнөдөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16...-18 градус, бусад хэсгээр -12...-14 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.