Дэлхийн шүүхийн мэтгэлцээний аварга шалгаруулах “Jessup Cup” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо энэ сарын 8-15-ны өдрүүдэд болж байна. Уг тэмцээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа шүүгчээр оролцож байгаа юм. Тэрээр 2011 оноос тус тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай. Энэ жил дэлхийн 100 гаруй орны 700 гаруй хуулийн сургууль оролцож байгаагийн дотор Монголын баг анх удаа оролцож байгаагаараа онцлог юм.
Б.Бат
Сэтгэгдэл (1)