рхон аймгийн Жаргалант сумын Дулаан уул багийн малчин Б.Очирын нэг үхэр хорт салст халуурал хэмээх өвчнөөр үхсэн болох нь улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.Аймгийн онцгой байдлын хэлтсийн дарга Ч.Даваа "Энэ сарын 22-ноос ирэх сарын 22-ныг хүртэл 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн аймгийн Онцгой комисс хуралдаж голомтын бүсээр хэрхэн ажиллах асуудлыг хэлэлцэж мэргэжлийнхэнд үүрэг даалгавар өглөө. Өвчний талаарх мэдээлэл хомс юм. Гэхдээ малаас хүнд халдварладаггүй гэсэн. Энэ өвчний талаар мэргэжлийн хүмүүсээс судалж байна" гэв. Голомтын бүсэд гурван айл намаржиж байгаа бөгөөд тэдний 37 үхрийг үзлэгт хамруулж, ойр хавийн малтай нийлүүлэхгүй байхаар ажиллаж байгаа ажээ.
Эх сурвалж: Өдрийн сонин




















































Сэтгэгдэл (1)