Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарах нутаг дэвсгэрт үйл ажилдлагаа ядуулдаг байгаль орчинд ээлгүй ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу сануулах арга хэмжээ авна.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдад хамаарах ажлын хүрээнд:
- Барилгын хогоо ил задгай хаях
- Хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлон ашигладаг
- Зөвшөөрөлгүй уулын бэл, амыг ухах
- Байгаль хамгаалагч болон байгаль орчны хяналтын байцаагчийн шаардлагыг эсэргүүцэх;
- Үйл ажиллагаа эхлээгүй байхад хашаа татсан аж ахуйн нэгжүүдэд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ хатуу арга хэмжээ авах үүрэг, чиглэл өгчээ.